Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

"Сарны цом-2011" тэмцээн эхэллээ

МБСХ, Бүжгийн спортын "Мүүн" клубээс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа "Сарны цом" тэмцээн өнөөдөр ҮЭСТО-ны Спортын зааланд эхэллээ. "Сарны цом-2011" тэмцээн бол Улсын АШТ-ий дараа орох хамгийн том тэмцээн бөгөөд өнөөдөр маргааш буюу 14, 15 хоёр өдөр үргэлжилнэ. Тэмцээнд урьдчилсан байдлаар 2000 гаруй тамирчид бүжигчид оролцох төлөвтэй байна.

Өнөөдөр Хүүхэд-0, Хүүхэд-1, Хүүхэд-2, Өсвөр-1, Өсвөр-2 насны хоёр охидын латин бүжгийн тэмцээн, Хүүхэд-0 насны 3 бүжиг, Хүүхэд-1 насны 4 бүжгийн тэмцээн, Хүүхэд-2 насны Е зэрэглэлийн 6 бүжиг, Өсвөр-1 насны Е зэрэглэлийн 6 бүжиг, Өсвөр-2 насны D зэрэглэлийн 8 бүжиг, Залуучууд+насанд хүрэгчдийн D зэрэглэлийн латин бүжгийн тэмцээн гэсэн тэмцээнүүд болж 200 гаран бүжигчин тамирчид оролцлоо. Мөн үдээс хойш маргааш болох хамтлагийн формейшн тэмцээнүүдийн прогон болов. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУ-ын гавьяат багш Ч.Жаргалсайхан, харин формейшны спорт комиссараар 2010 оны ДАШ Латин формейшнд 10-р байр эзэлсэн "Стар" хамтлагийн дасгалжуулагч, МБСХ-ны Мэргэжлийн бүжгийн спортын хэлтсийн захирал Д.Батсайхан ажиллаж байна.
 
Маргааш тухайн насны ангилалын хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Хүүхэд-1 насны Е зэрэглэлийн 6 бүжиг, Хүүхэд-2 насны D зэрэглэлийн 8 бүжиг, Өсвөр-1 насны D зэрэглэлийн 8 бүжиг, Өсвөр-1 насны Нээлттэй латин ба стандарт, Өсвөр-2 насны Нээлттэй латин ба стандарт, Залуучууд+насанд хүрэгчдийн Нээлттэй латин ба стандартын тэмцээнүүд, Хүүхэд 1+2, Өсвөр 1+2, Залуучууд+насанд хүрэгчдийн формейшн тэмцээнүүд явагдана. Эдгээр тэмцээнүүдийн 1/4, хагас финалууд 11 цагаас, харин финалууд 15 цагаас эхэлнэ.

Мөн тэмцээний үеэр цэнгээнт бүжгийн гутал хувцасны худалдаа гарч бараа бүтээгдэхүүнээ маш хямд үнээр борлуулах юм байна.
 
Ер нь энэ удаагийн "Сарны цом" тэмцээн маш олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ба үүнд гайхалтай чимэглэж тохижуулсан заал, Сарны цом тэмцээнд зориулж үйлдвэрлэсэн чамин хийцтэй медаль, хүүхдийн бэлэг, тэмцээний дүрэм журмын хэрэгжилт, урьд байгаагүй хамгийн олон шүүгч ажиллаж байгаа зэрэг олон зүйлийг дурьдаж болно. Мөн тэмцээний талбайг тойруулан зассан VIP ширээнд хүндэт зочид саатан сууж финалын арга хэмжээг үзэж сонирхох болно. Финалын арга хэмжээг тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгч ТВ-9 телевизийн Спортын албаныхан бүрэн бичиж эфирээрээ цацах юм.


Үзсэн: 1428  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!